Үндсэн хэсэг рүү
TuulinkTuulink

Нууцлалын бодлого

Tuulink таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг энд тайлбарлав.

1. Цуглуулах мэдээлэл

Бид дараах мэдээллийг цуглуулна:

  • Бүртгэлийн мэдээлэл: и-мэйл хаяг, Google-ээр нэвтэрсэн бол нэр.
  • Захиалга, төлбөрийн мэдээлэл: худалдан авсан контент, дүн, гүйлгээний код, төлбөрийн төлөв. Картын дугаар, банкны нэвтрэх мэдээллийг бид хэзээ ч хадгалдаггүй.
  • Үзэлтийн мэдээлэл: аль ангийг хаана хүртэл үзсэн (үргэлжлүүлэн үзэх функцэд зориулан).
  • Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтөч, төхөөрөмжийн төрөл, серверийн лог.
  • Messenger холболт: бүртгэлээ Messenger-тэй холбовол нууц үг сэргээхэд ашиглах зорилгоор таны Messenger-ийн танигчийг нэг талын шифрлэлтээр (hash) хувиргаж хадгална. Нэр, танигчийн өөрийг нь хадгалдаггүй, салгавал устгана.

2. Ашиглах зорилго

Мэдээллийг зөвхөн үйлчилгээг үзүүлэх, захиалгыг боловсруулах, худалдан авсан контентыг нээх, техникийн асуудлыг шийдвэрлэх, хууль бус ашиглалтаас хамгаалах зорилгоор ашиглана. Бид таны мэдээллийг зарж, маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Сурталчилгааны зорилгоор бид бүртгүүлсэн хэрэглэгчийн и-мэйл, утасны дугаарыг нэг талын шифрлэлтээр (hash) хувиргаж Meta (Facebook)-д дамжуулж болно. Meta үүнийг зөвхөн хэрэглэгчийг танихад ашиглаад устгадаг. Татгалзах бол манай Facebook хуудас руу мессеж бичнэ үү.

3. Хадгалах хугацаа, аюулгүй байдал

Бүртгэл идэвхтэй байх хугацаанд болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд захиалгын мэдээллийг хадгална. Мэдээллийг SSL шифрлэлт, хандалтын хязгаарлалтаар хамгаална.

4. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засах, бүртгэлээ устгуулах хүсэлтийг https://tuulink.com вэбсайтаар дамжуулан илгээх эрхтэй. Бүртгэл устгагдсанаар худалдан авсан контентын эрх мөн хүчингүй болно. Устгах заавар: https://tuulink.com/mn/data-deletion